lesson3.7

2014-05-20

монгол хэлний дүрэм2

Ангилал: бие даалт

Монгол хэл  нь монгол үндэстний эх хэл юм.
Гарал үүслийн хувьд түрэг хэл , тунгус хэл зэрэгтэй адил Алтай хэлний язгуурт багтдаг. Солонгос хэл , япон хэлний адил нэр үг ньөгүүлбэрийн эхэнд, үйл үг нь өгүүлбэрийн сүүлд байдгаараа онцлогтой. Явцуу утгаараа Монгол улс дахь халх аялгуунд тулгуурлаж ярих хэлийг хэлэх бөгөөд өргөн утгаараамонгол үндэстний ярих хэл яриаг хэлнэ. Өөрөөр хэлбэл тусгаар тогтносон Монгол Улсын монголчууд болон, Xятад улсын нутаг дахь Өвөр Монголын Өөртөө Засах Орны ӨвөрМонголчууд , Орос улс дахь Халимаг , Буриадуудын ярих хэлийг хэлдэг. Халх монгол хэл Халх монгол хэл нь өргөн утгаарх монгол хэлний нэгэн(аялга)бөгөөд, зүүн Монголын ард түмний ярилцдаг хэлний гол төлөөлөгч юм. 2 сая 700 мянга гаруй хүн ам бүхийМонгол Улсын хүн амын 90 орчим хувийг эзлэх халх монголчуудын эх хэл бөгөөд Монгол Улсын албан ѐсны хэл(Монгол Улсын Үндсэн Хууль,8 дугаар зүйл) болно. Өвөр монголчуудын хэрэглэдэг монгол хэлийг бодоход нутгийн аль ч хэсэгт аялга нь бараг ижилхэн бөгөөд, дэд аялга гэж байхгүй. Алтай хэлний язгуурын ерөнхий шинж болох SOV ( өгүүлэгдэхүүн - тусагдахуун - өгүүлэхүүн ) гэсэн дарааллаар орно. Мөн нэр үгийн холбоос болон үйл үгийн хувирал ньүгийн төгсгөл нь хувирах зарчимтай. Эгшиг зохицох ѐс ажиглагддаг. Монгол хэлний зөв бичгийн дүрэм (бүрэн эхээр) 1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг хүргэж байна.
Эгшиг, гийгүүлэгч, тэмдэг Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана. Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ. Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаггийгүүлэгч авиа гэнэ. Цагаан толгойн үсгийна, э, и, о, у, ө, ү, я, е, ѐ, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг;б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоѐр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно. Эгшиг үсгийн тухай Дүрэм №3. Эгшиг Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийгүндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ѐ, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ. Өргөлтөт эгшиг, балархай эгшиг Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг. Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиггэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоѐр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм. Урт эгшиг Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ. - Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ. - Я, е, ѐ, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ѐо, ѐу, юу, юү гэж тэмдэглэнэ. - Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийгнэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй. - И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээртэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловчурт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт. Хос эгшиг Нэг үе болж хавсран орсон хоѐр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл,яйрих, ѐйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ѐй, юй, хааяа уа, ау гэжтэмдэглэнэ. Монгол хэлэнд ―өй‖ гэсэн хос эгшиг хэрэглэхгүй. Эр эгшиг, эм эгшиг, саармаг эгшиг Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ѐ, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ. Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ. Хэлний үзүүрт бүтэх и, й хоѐрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг оржбүтсэн үгийг эм үг гэнэ. Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эмүгэнд тооцно. Жишээлбэл: ишиг - ишгээр, жил - жилүүд, чийг - чийгтэй гэх мэт.  Эгшиг зохицох ѐс Үгийн эхний эгшиг, мөнхүү үгийн дараах эгшгийг ялган тогтоох ѐсыг эгшиг зохицох ѐс гэнэ. Эгшиг хэлнийба уруулын талаар зохицно.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 1 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн

Миний тухай



Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Onorzul
. unduka



:-)
 
xaax