Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц, Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй, Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна, Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц, Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг, Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна, Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна, Таныг өргөхийн тулд ухаан санаа тань өндөрт хөөрөн нисэх ёстой, Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй, Аль хурдан нь ч ялдаггүй, Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн л эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...
|