lesson3.7

2014-05-15

монгол хэл шүлэг

Ангилал: бие даалт

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн ю?гээн бишрэн магтаму би.
Мөрөн гол цутгалант ширгэшгуй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл.
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяaг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм.
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ юугээ мандуулахын
Гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюoтан хэл юугээн
Энхрийлэн хөгжүүлэю хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму
Үсэн буурал өтгөс би.
Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгүүд нэр
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юугээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл.
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юугээн бишрэн магтаму
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2025-04-14 - Setgegdel

Бичсэн: Hin
Gaihaltai
. Шууд холбоос
Бичлэг: 2 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн

Миний тухай



Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Onorzul
. unduka



:-)
 
xaax