lesson3.7
2014-05-06
монгол хэл бичиг
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялгуу, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (худам монголоор монггол хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Хэл шинжээчид Монгол хэлийг төрөл гарлаар нь Түрэг, Тунгус зэрэг салбар бас багтах Алтай язгуурын Монгол бүлэгт Дагуур, Дуншян, Могол зэрэг хэд хэдэн хэлний хамтаар гол төлөөлөгч нь болгон харъяалуулдаг. Монгол хэл 13-15, 16-р зууны нэг, 16-18, 19-р зууны гэх мэтээр шатлан хөгжиж 20-р зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгуутай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялгуу юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн тодлон өгүүлсэн байдаг. 1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлвэл Худам (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирил үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг (Худам монгол бичигтэй андууруузай) гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг. Цагаан толгой Кирил үсэг Халимаг (1941–) Монгол (1941–) Буриад (1939–) Аа Аа Аа Әә Бб Бб Бб Вв Вв Вв Гг Гг Гг Һһ Дд Дд Дд Ее Ее Ее Ёё Ёё Ёё Жж Жж Жж Җҗ Зз Зз Зз Ии Ии Ии Йй Йй Йй Кк Кк Кк Лл Лл Лл Мм Мм Мм Нн Нн Нн Ңң Оо Оо Оо Өө Өө Өө Пп Пп Пп Рр Рр Рр Сс Сс Сс Тт Тт Тт Уу Уу Уу Үү Үү Үү Фф Фф Фф Хх Хх Хх Һһ Цц Цц Цц Чч Чч Чч Шш Шш Шш Щщ Щщ Щщ ъ ъ Ыы Ыы Ы ь ь ь Ээ Ээ Ээ Юю Юю Юю Яя Яя Яя 38 үсэг 35 үсэг 36 үсэг
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|