lesson3.7

2014-05-04

бийр бэх хуудсаас

Ангилал: бие даалт

"Нөхөр дэд хурандаагийн амрыг эрье" гээд турь муутайхан гараараа цэрэг эрсийг дуурайн ёслон инээмсэглэх жаахан охин өөрийг нь өхөөрдөн инээмсэглэж "Миний охин ч мөн дөө" гэх аавынхаа энгэр лүү асаж -Аав, Та яасан удаан явдаг юм бэ? Надад гоё юм авчирсан уу гэхэд хөрслөг бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, онигор биш ч том гэхгүй нүдтэй, дөлгөөхөн харц тайван царайтай, мөрөн дээрээ хоёр том таван хошуутай цэрэг ногоон хувцасаа цэмцгэр өмссөн 40 хүрч яваа болов уу гэмээр эр зальтай инээмсэглэн удалгүй царайгаа төв болгож -Өө, яаанаа. Даанч нэг л юм мартсан юм шиг санагдаад байсан юмаа... Аав нь мартчихаж гэхэд саяхан л итгэл хүлээлтийн оч гялалзуулж байсан охины царай гомдлоор солигдон урвайж -Аав, яасан муухай юм. Охиноо мартаад байхдаа яадаг юм бэ гээд хошуугаа цорвойлгон буруу харахад -Миний охин аавынхаа хар цүнхийг онгойлгоод үз дээ. гэж зөөлхөн шаргал үсийг нь илбэхэд охин хошуугаа цорвойлгосон хэвээр -Яах юм бэ? Та өөрөө гэснээ царайнд нь дахин баярын мишээл тодорч цагаан фарчек, бор формынхоо хормойг дэрвүүлж гүйсээр дөрвөлжин хар савхин цүнхний дэргэд очин эргүүлдэг кодыг хийж онгойлгоод шаргал үст, ганган хувцастай хүүхэлдэйг харан баясаж, өөрт нь зориулж авчирсан чихрийг барин аавынхаа өөдөөс гүйн тэврүүлж -Ааваа энийг задлаад өгөөч гэснээ өөртэй нь адил бяцхан хүүхэлдэйн үсийг илж байснаа гэнэт юу болов гэмээр нүдээ дүрлийлгэн аавруугаа гайхсан янзтай харж -Ааваа та өвлийн өвөө юм уу? гэж асуухад аав нь учир мэдэхгүй жаахан охиноо харж өхөөрдөн тачигнатал инээж өөдөөс нь гайхаж, асуусан харцаар ширтэх охиноо хараад духан дээр нь үнэрлэж -Яаж байна, миний охин яагаад ингэж асуугаав гэхэд охин мөн л дүрлийтэл ширтсээр -Та яг өвлийн өвөө юм байна ш дээ. Биш байсан бол миний өвлийн өвөөгөөс гуйсан бэлгийг яаж мэдэж байгаа юм бэ гээд цангисан хоолойгоор инээмсэглэж -Би дараагийн шинэ жилээр дахиад хүслээ хэлнээ гээд аавынхаа өгсөн чихрийг идэж байснаа -Ааваа, ах ээж дүү гурвын бэлгийг орой гэртээ хариад өгөх юмуу, Та яагаад намайг дагуулж яваагүй юм бэ, Та дахиад явахгүй тэ гэх мэт олон олон асуултыг ар араас нь цувуулсаар нэг л мэдэхэд аавынхаа өвөр дээр унтахад оргодол цэргийн араас арав гаруй хоног явж ирсэн аав нь охиныхоо цовоо инээдийг сонсож ядаргаа нь тайлагдсан мэт болж ажлын өрөөнд байх цайвар бор буйдан дээр охиноо хэвтүүлж нямбайлан индүүдсэн гителээрээ хучиж хүүхдүүдээ тэр дундаа дэндүү эрх охиноо чихэр нэхэхийг мэдэх учир хичээлээс нь авахаасаа өмнө ойролцоох дэлгүүрээс авсан чихэр жимс, тоглоомнуудыг эмх замбараагүй гаргаж орхисон ширээнийхээ зүг явлаа. Ширээнийхээ хажууд ирж охиныхоо гаргасан бүхнийг хар цүнхэндээ эргүүлэн хийж байхдаа ангийнхаа өвлийн өвгөний хувцасыг өмсөөд гэртээ зочилж чихэнд нь аяархан шивнэж байсан хүслийг нь бодож, "Би том болоод цэрэг болноо" гэсэн хүүгийнхээ үгийг бодоод инээмсэглэж байлаа. Цэрэг хувцасаар гангарсан дөнгөж тангарагаа өргөсөн шинэхэн цэрэг тэтгэвэртээ гарсан хэдий ч дэд хурандаа мөрдөстэй хуучин цэрэг хувцасаараа гангарсан аавынхаа хажууд ирж цэх зогсон, аавынхаа залуу үеийг санагдуулах мэт ёслоод "Нөхөр дэд хурандаагийн амрыг эрье" хэмээн мэндчилээд ээждээ үнсүүлж, эхнэр мөн хоёр дүүгээ үнсэж охиноо тэвэрлээ. Эх орноо хамгаалах гэж тайван цагт ч тангарагаа өргөн хилийн манаанд гардаг эр цэрэг та бид бүхний бахархал.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 9 » Нийт: 15
Өмнөх | Дараагийн

Миний тухай



Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Onorzul
. unduka



:-)
 
xaax